Бидний тухай


Aзурайз ХХК нь програм хангамжийн хөгжүүлэлт, худалдаа, холбогдох сургалт үйлчилгээг үзүүлдэг компани юм. Бид мэдээлэл технологийн холбогдолтой бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдгээс гадна хэрэглэгчиддээ иж бүрэн шийдлийг санал болгодогоороо онцлогтой. Манай туршлагатай, мэргэшсэн хамт олон хувь хүн, албан байгууллага, төрийн, сургалтын гэх мэт олон хэрэглэгчдэд мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг. Бид үргэлж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг судлаж, түүнд тохируулж хамгийн зөв шийдлийг санал болгодог бөгөөд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр зорин ажилладаг.

    • Бид програм хангамжийн худалдаагаараа Аdobe, Autodesk, BitDefender, Datapolis, GFI, Hemmersbach, Microsoft, Oracle, Redhat, Vmware, WhatsUpGold гэх мэт дэлхийд алдартай компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч таны гарт хүргэнэ.

    • Бид шинийг эрэлхийлэгч компанийн хувьд sharepoint систем дээр тулгуурласан өөрсдийн ECM системийг хөгжүүлэн ажиллаж байгаа. Энэ нь манай AzuPoint шийдэл бөгөөд том байгууллагуудын ажлын үр дүнг нэмэгдүүлж, байгууллагын дотоод гадаад бичиг цаасны урсгалыг автоматжуулах цогц систем юм.

    • Бид шийдлээр хангагч компанийн хувьд оффисын автоматжуулалт ба сүлжээний шийдлүүд, мөн тээврийн хэрэгслийн хяналтын “НҮҮДЭЛ” GPS брэнд, “Март” толь бичиг зэрэг олон төслүүдийг хэрэгжүүлдэг.

    • Бид гадаад эх сурвалжийн үйлчилгээ үзүүлдэгийнхээ хувьд таны бизнесийн бүхий л талыг хүндэтгэж, бидэнд даатгасан системийн мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалан ажиллана. Манай мэргэжлийн сертификат бүхий мэргэжилтэнүүд, судлаачдын зорилго нь хэрэглэгчиддээ шаардлагатай байгаа мэргэжлийн шийдлүүдээр хангахад оршино.

Манай хамт олон хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тохирсон төгс шийдлүүдийг санал болгохыг зорьдог бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан ажиллахыг эрхэмлэдэг. Бидний урт хугацааны хамтын ажиллагаа ба амжилт нь бидэнд програм хангамжийн нийлүүлэлт болон шийдлээр тэргүүлэх байр сууриа бататгах зорилтыг авчирч байна.

Comments are closed.