БИМ-ийн шийдэл

Autodesk BIM-ийн тухай

Autodesk BIM гэдэг нь (цаашид “БИМ” гэх) “Building Information Modeling” гэсэн үгний товчлол буюу загвар дээр суурилсан ухаалаг процесс юм. BIM бол дэд бүтцийн 3D моделийн талаар эсвэл барилга, зам, гүүр, хот төлөвлөлт гэх мэт төслүүдийн үед шийдвэр гаргахад найдвартай үндэслэл тавих хамтын ажиллагааны хэрэгсэл бөгөөд мэдээллийн нөөц болох юм.
Дэд бүтцийн төсөлд оролцогч бүхэнд BIM ашигтай. Бүгд яг адилхан мэдээллийг өөрсдийхөөрөө ашиглана – зарим нь мэдээлэл оруулна, зарим нь ашиглана. Хамгийн гол нь BIM ашигтай бас ойлгомжтой.
Илүү их мэдээлэлд илүү сайн хандалт болон тэр мэдээллийг илүү сайн төлөвлөгөө, дизайн, дэд бүтцийн байгуулалт болон урирдлагад ашиглахад Autodesk-ийн дэд бүтцэд зориулсан BIM нь төслийн хөгжлийн үе шатын турш ашиг тусаа хүргэдэг.
Энэхүү технологи нь дэд бүтэц болон барилгын төлөвлөлтийг хурдтай, эдийн засгийн үр өгөөжтэй, орчны нөлөөг тооцоолсон байдлаар хийх боломжийг хангаж өгдөг цогц систем юм. Autodesk BIM систем нь хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд, хувьцаа эзэмшигчдэд тухайн төслийн дизайн, байгуулалт, тооцоолол зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч шийдвэр гаргахад нь тусалдаг. Захиалагч ажил гүйцэтгэгчдээс БИМ-ийн тусламжтайгаар ямар барилгыг хэдий хугацаанд хир их зардлаар хэрхэн яаж барих талаар бүрэн мэдээлэл авах боломжтой.

БИМ технологи нь өөртөө дараах боломжуудыг агуулсан байдаг. Үүнд:

Нэгдсэн төлөвлөлт хийх;
Нэгдсэн сервер дээр рендер хийх;
Хэрэглэгчдийн ачааллыг хуваарилах;
Нэгдсэн мэдээллийн сан үүсгэх;
Хот төлөвлөлтийн зохиомол орчинг бий болгох;
Цаг агаар болон байгалийн нөлөөллийг тооцоолох;
Эрчим хүчний тооцоолол хийх;
Бүтцийн тооцоолол хийх.

image9

БИМ-ийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь албан ёсны эрхтэй Autodesk-ийн програм хангамж юм. Инженерүүдэд зориулсан Зураг төсөл, анализ, төсөөлөл, баримтжуулалт болон бүх процессын уяалдаа холбоог дижитал загвар дээр байгуулах боломж бүхий нэгдсэн технологийн процесс бүхий програм хангамжийг хэрэглэх.
Нэг загвар, нэг өөрчлөлт, олон тооны шинэчлэлүүд, бүгд автомат. Энэхүү програм нь хэрэглэгчдэд зураг төслийн эхэн шатнаас эхлээд анализ хийх, жинхэнэ амьдрал дээр харагдах байдал, гүйцэтгэл, зардал зэргийг илүү төсөөлж, дүрслэхэд тусалдаг. Энэ нь зураг төслийг илүү нарийвчлалтай баримтжуулах боломжтой болгон өгөгдөл ихтэй, зохион байгуулалттай загварыг бүтээдэг. Ухаалаг, идвэхтэй өгөгдлүүдтэй ганцхан загвар бүтээдэг. Энэ нь таньд үйл ажиллагааны аль ч шатанд зураг төслийн өөрчлөлтийг хурдан хийх боломжийг олгодог. Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах мөн дүн шинжилгээ, гүйцэтгэлийн үр дүнд суурилан зураг төслийн орлох хувилбарыг сонгох. Зураг төсөлд өөрчлөлт хийгдэхэд тухайн өөрчлөлттэй зохилдлогоотой байх дүрслэлийг илүү хурдан, үр дүнтэй бүтээх. Загвар нь төсөлд гарсан зураглалын болон тэмдэглэгээний өөрчлөлтүүдийг шууд тусган авдаг.
Програмын тусгай зорилгоор бүтээгдсэн багжууд нь BIM – ийн үйл ажиллагааг дэмжин зураг төсөл гаргах, анализ хийх, өөрчлөлтүүдийг хэрэгжүүлхэд зарцуулдаг цагыг багасгахад тусалдаг. Үүний үр дүнд учирч болох эрсдэлийг тодорхойлох мөн төслийн гүйцэтгэлийг оновчлох боломжтой болдог. Зураг төсөл болон шинжилгээнд зориулсан програмын багжууд нь цаг их зарцуулагддаг ажлуудыг автоматжуулан ажлын урсгалыг хялбарчлахад тусалдаг.

Comments are closed.