Автодеск нь 3 хэмжээст дизайн, инженер болон энтэртайнмент програмаар дэлхийд тэргүүлэгч компани билээ. Аutodesk-ийн бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрлэл, архитектур, барилга, медиа болон энтэртайнмент төрлийн бүх бүтээлүүдийг хийдэг ба сүүлийн 16 удаагийн “Хамгийн сайн дүрсний эффект” Академийн шагналын эзэд зэрэг олон салбарынхан өөрсдийн бүтээлийнхээ загварыг гаргаж, дүрслэхэд хэрэглэдэг. iPhone, iPad, iPod болон Android ухаалаг таблет болон гар утсанд зориулсан шийдлүүдийг гаргасан. Энэхүү шийдлүүд нь мэрэгжлийн, сонирхогч, гэртээ, оюутнууд болон түр зурийн зохион бүтээгч нарт зориулсан. Ямар ч тохиолдолд энэ нь барилгын хувьд шинэ шийдэл, мэрэгжлийн хар зураг гаргахад шилдэг шинэ санаа эсвэл хэн нэгэн шинэ санаагаа ихэсгэхийг хүссэн хүмүүст хэрэгцээт шаардлагыг хангаж өгж чаддаггүй.

  • Судлах, Анализ хийх, Оновчлох
  • AutoCAD MAP 3D Ухаалаг төлөвлөлт, илүү сайн менежмент
  • AutoCAD 2013
  • Autodesk Licensing

  • Судлах, Анализ хийх, Оновчлох

    Барилгын инженерүүдэд зориулсан хүчирхэг барилга өгөгдөл загварчлалын шийдэл

    Зураг төсөл, анализ, төсөөлөл, баримтжуулалт болон барилгатай уяалдаатай дижитал загвар дээр байгуулагдаж нэгдсэн технологийн процесс хэрэглэх

    civil 1

    Нэг загвар, өөрчлөлт, олон тооны шинэчлэлүүд, бүгд автомат BIM гэдэг нь барилга баригдахаас өмнөх төслийн гол физикийн болон нарийн мэргэжлийн онцлог шинжийг дижитал хэлбэрээр судлах нэгдсэн үйл ажиллагаа юм. AutoCAD Civil 3D програм нь барилгын инженерүүдэд зориулсан Autodesk – ийн барилгын өгөгдөл загварчлалын шийдэл юм. Энэхүү програм нь хэрэглэгчдэд зураг төслийн эхэн шатнаас эхлээд анализ хийх, жинхэнэ амьдрал дээр харагдах байдал, гүйцэтгэл, зардалзэргийг илүү төсөөлж, дүрслэхэд тусалдаг. Энэ нь зураг төслийг илүү нарийвчлалтай баримтжуулах боломжтой болгон өгөгдөл ихтэй, зохион байгуулалттай загварыг бүтээдэг.

     

    AutoCAD Civil 3D нь ухаалаг, идэвхитэй өгөгдлүүдтэй ганцхан загвар бүтээдэг. Энэ нь таньд үйл ажиллагааны аль ч шатанд зураг төслийн өөрчлөлтийг хурдан хийх боломжийг олгодог. Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах мөн дүн шинжилгээ, гүйцэтгэлийн үр дүнд суурилан зураг төслийн орлох хувилбарыг сонгох. Зураг төсөлд өөрчлөлт хийгдэхэд тухайн өөрчлөлттэй зохилдлогоотой байх дүрслэлийг илүү хурдан, үр дүнтэй бүтээх. Загвар нь төсөлд гарсан зураглалын болон тэмдэглэгээний өөрчлөлтүүдийг шууд тусган авдаг.

     

    Илүү шинийг санаачилсан төслийн шийдэл боловсруулах

    AutoCAD Civil 3D барилгын инженерийн төсөлд зураглал, анализ хийх, баримтжуулах ухаалаг аргуудыг санал болгодог.

    civil 3

     

    Чанартай баримтжуулалт ба боловсронгуй зохицуулалт

    Зураг төслийн өөрчлөлт орсон ч зэрэг зохицож байдаг тохиромжтой барилгын баримтжуулалтыг боловсруулах.

    civil 5

     

     Чанартай баримтжуулалт ба боловсронгуй зохицуулалт

    Зураг төслийн өөрчлөлт орсон ч зэрэг зохицож байдаг тохиромжтой барилгын баримтжуулалтыг боловсруулах.

     

    civil 6

    Comments are closed.