SharePoint

Sharepoint гэж юу вэ? Магадгүй та Sharepoint  гэж сонсож байсан байх гэхдээ юунд хэрэглэдэг яг ямар програм гэдгийг нь мэдэх хүн цөөн гэж бодож байна.  Microsoft корпорациас гаргасан олон програмын төслүүдээс амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг бөгөөд 10 гаруй жилийн түүхтэй уг сервер програмыг өдгөө 110 сая хол давсан хүн өдөр тутмын ажил албандаа хэрэглэдэг бол өдөр бүр 20,000 гаруй хүн шинэ хэрэглэгч болж байна.

Энэ нь байгууллагын дотоод сайт болон багийн хамтын ажиллагаанд зориулсан вэб-д суурилсан сервэр програм юм. Манайхны ойлготоор бол Е-офис гэж ойлгож болох боловч илүү олон боломж түүнд бий. Sharepoint гэдэг үгийн шууд утгыг  тайлбарлахад маш энгийн Share – хуваалцах Point – цэг, Хуваалцах цэг гэсэн утга гарч ирж байна. Шууд утгаар нь ойлгож болно гэхдээ Sharepoint-ийг зөвхөн нэг үг эсвэл нэг өгүүлбэрээр тайлбарлахад учир дутагдалтай. Учир нь Sharepoint гэдэг бол маш олон боломжийг өөр дээрээ зангидсан нэгдсэн цэг юм. Microsoft корпорациас гаргасан бусад програмуудтай маш сайн хамтарч ажилладаг.

Comments are closed.