Автодеск нь 3 хэмжээст дизайн, инженер болон энтэртайнмент програмаар дэлхийд тэргүүлэгч компани билээ. Аutodesk-ийн бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрлэл, архитектур, барилга, медиа болон энтэртайнмент төрлийн бүх бүтээлүүдийг хийдэг ба сүүлийн 16 удаагийн “Хамгийн сайн дүрсний эффект” Академийн шагналын эзэд зэрэг олон салбарынхан өөрсдийн бүтээлийнхээ загварыг гаргаж, дүрслэхэд хэрэглэдэг. iPhone, iPad, iPod болон Android ухаалаг таблет болон гар утсанд зориулсан шийдлүүдийг гаргасан. Энэхүү шийдлүүд нь мэрэгжлийн, сонирхогч, гэртээ, оюутнууд болон түр зурийн зохион бүтээгч нарт зориулсан. Ямар ч тохиолдолд энэ нь барилгын хувьд шинэ шийдэл, мэрэгжлийн хар зураг гаргахад шилдэг шинэ санаа эсвэл хэн нэгэн шинэ санаагаа ихэсгэхийг хүссэн хүмүүст хэрэгцээт шаардлагыг хангаж өгж чаддаггүй.

  • Судлах, Анализ хийх, Оновчлох
  • AutoCAD MAP 3D Ухаалаг төлөвлөлт, илүү сайн менежмент
  • AutoCAD 2013
  • Autodesk Licensing

  • AutoCAD MAP 3D Ухаалаг төлөвлөлт, илүү сайн менежмент

    zuun tal 2AutoCAD® Map 3D програм нь дэд бүтэц төлөвлөлт, зохион байгуулалт хийх апп, CAD болон GIS-ийн мэдээлэл авах өргөн боломж бүхий, хэрэглэгчид загварын болон менежментийн шийдвэр гаргахад туслах программ юм. Ухаалаг үйлдвэрлэлийн загвар, хэрэгсэл бүхий энэхүү програм дээр үндэслэн дэд бүтцийн мэргэжилтнүүд бүсчилсэн болон арга барилд суурилсан стандартуудыг ашиглан мэдээллийн чанарыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, дэд бүтцийг бий болгоход шаардлагатай бүхий л хэрэгслүүд нэгэн цогц програмд шингээж өгснөөрөө давуу талтай. Нэмэлт мэдээллүүдийг шууд авах, тохиргоо хийх AutoCAD Map 3D нь төслийн багийн гишүүдийг загвар, GIS, зураглалыг шууд татаж авах, болон Bentley®, Oracle®, GE® Smallworld зэрэг бусад програм нийлүүлэгч нартай холбогдох боломжийг бий болгосон. Уг програмын тусламжтай, хэрэглэгч нь нэмэлт програмууд ашиглахгүйгээр бүхий л мэдээлэлд холбогдох, стандарт AutoCAD® командаар GIS мэдээллийг засах, янзлах боломжтой. Илүү дэлгэрэнгүй, мэдээлэл бүхий загвар бүтээх AutoCAD Map 3D нь тухайн байгууллагыг илүү сайжруулса загвар бүтээхэд тусална. Түүнчлэн загвар, төлөвлөлт, үндсэн хөрөнгийн зохион байгуулалт зэргийг хийхэд AutoCAD Map 3D нь төслийн багийнханд туслах бөгөөд тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөх, үнэлэхэд болон сүлжээ, корридор болон төслийн талбайд дүн шинжилгээ хийх боломжоор хангана.

    Шууд хандаж, засварлах мэдээлэл

    Эртний танил AutoCAD программыг ашиглах AutoCAD Map 3D нь AutoCAD технологи дээр бүтээгдсэнээс хойш, байгууллага, компаниуд гео оронзайн мэдээллийг хөгжүүлэх, засах эсвэл ашиглахад туслах CAD дээр мэргэшсэн ажиллах хүчнүүдийн давуу талыг бүрэн ашиглах боломжтой боллоо. Хуучны CAD хэрэгслийг хэрэглэснээр төслийн багийн гишүүд өөрсдийгөө AutoCAD-ын мэргэжилтэн болгон хөгжүүлэх боломжтой. Хөрөнгийн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, нэгтгэн тооцсоноор илүү сайн ойлголтыг авдаг.

    Илүү ихийг бүтээх

    AutoCAD Map 3D-г хэрэглэснээр дизайнер, менежрүүд GIS, CAD мэдээлэл дээр тулгуурлан, байгаа нөхцөл байдал дээр үндэслэн илүү дэлгэрэнгүй цогц мэдээллийг хөгжүүлэх, санал болгосон төслийг бодит байдал дээр хэрхэн харагдах байдлаар илүү зөв, нарийвчилсан зураглал хийх боломжтой.

    Дүн шинжилгээ

    Autodesk® Storm, Sanitary Analysis 2012 програмууд нь Map 3D багцад багтсан бөгөөд хэрэглэгч нь уг програмуудын тусламжтай усны болон усны техникийн дүн шинжилгээг хот суурин газрын бохирын системийн төлөвлөлт, үерийн усны систем, ариун цэврийн системийн төлөвлөлт хийхэд хэрэглэнэ. Мөн түүнчлэн, төслийн үр нөлөөг илүү сайтар ойлгоход туслах орон зайн дүн шинжилгээг хийх боломжтой, төслийг гардан хийхээс өмнө шийдвэрлэх дизайны болон зохион байгуулалтын шийдвэрүүдийг гаргахад хэрэглэгчдэд тусална. Координат системийн нэгдсэн номын лавлах нь газарзүйн тодорхойлолтыг илүү нарийвчлалтай зөв хийхэд тусална.

    zurag

    Comments are closed.