Шийдлүүд


Тээврийн хэрэгслийн GPS хяналтын систем
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед байгууллага хувь хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх өндөр ач холбогдол бүхий олон шийдлүүдийг нэвтрүүлж цаг хугацаа, ажиллах хүч, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт гарган ажиллах болсон. Манай компани тээврийн хэрэгслийг зайнаас хянах цогц системийг санал болгож байна.

Ажиллах зарчим
Хиймэл дагуулаас тухайн тээврийн хэрэгслийн байршлыг хүлээн авч үүрэн холбооны технологи ашиглан шууд мэдээлэл дамжуулан, алсаас тээврийн хэрэгслийг удирдан хянах цогц систем юм. Яг тухайн цаг мөчид тээврийн хэрэгсэл хаана байгааг гар утас болон интернэт холболттой компьютер ашиглан дэлхийн хаанаас ч газрын зураг дээр шууд хянах боломжтой. GPS төхөөрөмж нь машинд далд байрлаж байршил болон бусад нэмэлт мэдээллийг удирдлагын төв руу цаг хугацаа эсвэл туулсан зайнаас хамаарсан давтамжтайгаар байнга илгээнэ.

Март толь бичиг


Март толь бичиг нь үгийн сан сайтай. Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгээс сонгож хэрэглэж болно. Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно. (Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай). Монголоор хайлт хийхдээ Windows үндсэн гарын driver ашиглана. Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна. Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.
Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай. Mart dictionary дээр “ctrl + right mouse” дарж үгээ авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно). Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Таньд Монгол-Хятад толь байхгүй бол Монгол-Англи, Англи-Хятад толинуудыг суулгаад Монгол-Англи-Хятад гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно. Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу (Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно). Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй,

АзуПойнт


AzuPoint нь байгууллагын хамтын ажиллагааг хангах, үйл ажиллагааг
автоматжуулхад зориулсан Sharepoint платформ дээр суурилсан бүтээгдэхүүн юм.

    • Дотоод сайт, бичиг баримт удирдах систем
    • Хүний нөөцийн дэд систем /Human Resource/
    • Төслийн удирдлагын дэд систем /Project management/
    • Ажлын урсгал зохицуулах дэд систем /workflow/

Comments are closed.