Үйлчилгээ


Мэргэшсэн сертификаттай техник тусламжийн
хамт олон танай асуудлуудыг хамгийн хурдан
хугацаанд мэргэжлийн түвшинд шийдэж өгөх
болно.

Техникийн тусламж
Бид зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд тогтвортой, түргэн шуурхай
үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн техникийн багийг тусгайлан ажиллуулдаг. Энэ
баг нь зааварчилгаа, шийдлээр хангах, мөн дуудлагаар үйлчлэх зэрэг үүрэг
хүлээн ажилладаг.

Засвар үйлчилгээ ба Програмын шинэчлэлт
Бидний үйлчилгээ таны хүссэн шийдлийг байршуулснаар дуусахгүй. Бүх вэб болон
программын өргөдлүүд үечлэлтэй үйлчилгээ шаарддаг тул бид засвар үйлчилгээ
ба программын шинэчлэлтээр хангаж ажилладаг. Энэ нь жилдээ нэг шинэчлэлт
хийх, эсвэл яаралтай болон тухайн нөхцөлд тохирсон үйлчилгээ байж болно.
Энгийн – Үнэгүй техникийн дэмжлэг, заавраар хангагдах
Хэрэглэгч дан ганц шилдэг програмуудыг аваад зогсохгүй, Азурайз компанийн
техникийн дэмжлэгээр давхар хангагдана. Мөн мэргэжлийн техникийн
зааварчилгааг утсаар үнэгүй авах боломжтой. Иймээс та ажил, төлөвлөгөөгөө
дуусгах хүртэл үргэлж боломжоор хангагдана гэсэн үг.
Бүтэн – Хэрэглэгчид өндөр түвшний үйлчилгээгээр хангагдана
Онлайн туслахтай шууд холбогдож, асуудлыг техникийн өндөр шатны
зөвлөгөөгөөр шийднэ. Бүтэн үйлчилгээг сонгосон хэрэглэгчдийн асуудлыг
дараагийн ажлын өдөр гэхэд шийдүүлэх баталгааг авна. Мөн хязгааргүй утасны
тусламжийн үйлчилгээгээр хангагдана.

Comments are closed.